ИЛҮҮ ХЯМД
ИЛҮҮ ЧАНАРТАЙГ
ТАНД ХҮРГЭНЭ
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
“Монблокс Ай Ай Си” ХХК нь гадаад худалдаа, барилгын материалын худалдаа болон барилгын бүх төрлийн үйлчилгээ эрхлэх зорилгоор 2013 онд байгуулагдсан 100% дотоодын хөрөнгө оруулалттай компани юм.
2016 онд барилгын хуурай хольц буюу дотор болон гадна фасадны өнгөлгөө болон бүх төрлийн цавууг дотооддоо үйлдвэрлэх судалгаа, хөгжүүлэлт хийсэн. 2018 онд үйлдвэрийн бүтээн байгуулалт хийсэн.
2019 онд өдөрт 20 тонн буюу жилд 5000-5500 тонн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадалтай “Монгол фасад” үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлсэн.
2020 онд Евро хөнгөн блокийн үйлдвэрийг худалдан авч үйл ажиллагаа эхлүүлэн амжилттай ажиллаж байна. Бидний баримталдаг гол зарчим бол ЧАНАР юм.
Манай үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүд нь ХБНГУ-ын технологиор MNS 6424:2013, MNS 5526:2005 зэрэг Монгол улсын чанар стандартын шаардлагыг бүрэн хангасан, импортыг орлох цаашид экспортод гарах бүрэн боломжтой бүтээгдэхүүн юм.
Бид бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийн явцад байнгын хяналт тавьж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ тогтмол шинжилгээнд хамруулан баталгаажуулдаг бөгөөд Монгол улсын чанар стандартыг хангасан зориулалтын уутанд савладаг.
Тийм учраас манай бүтээгдэхүүн үйлдвэрлэгдээд удаагүй байгаа хэдий ч томоохон төслүүд манай бүтээгдэхүүний байнгын хэрэглэгч болоод байна